Чингис хааны одонтнууд тодров

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Чингис хааны одонтнууд тодров

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааны үеэр ардчиллын анхдагчдад Чингис хааны одон гардуулах ёслол боллоо. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар энэ хүндэт шагналын эзэн болсон юм. Хорин жилийн өмнө ардчиллыг эхлүүлэхэд тэргүүн эгнээнд явсныг нь тэмдэглэж тэдэнд энэхүү хүндэт одонг Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг гардууллаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж