Эргүүл хамгаалалтад 112 сая төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Эргүүл хамгаалалтад 112 сая төгрөг зарцуулжээ

2010 онд гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд  300 айл өрхийг түр суурьшуулах, дамжин өнгөрөх орон сууцны барилгыг эхлүүлэхэд 2.5 тэрбум төгрөгийг  нийслэлийн төсвөөс зарцуулсан байна. Энэ онд төрийн албаны үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хороог шинэ байртай болгосон бол  2005-2010 онд нийслэлийн иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх цогцолборын 72 барилгыг барихад нийт 9.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Баянзүрх дүүргийн Төр захиргааны нэгдсэн байрны барилгын ажилд 2.5 тэрбум төгрөг иргэдийн аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг хангах зорилгоор цагдаагийн газрын Эргүүл хамгаалалтын албыг бэхжүүлэх, морин болон нохойтой эргүүлтэй болоход 112 сая төгрөг зарцуулсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж