Гаити саналыг дахин тоолно

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Гаити саналыг дахин тоолно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн сард болсон Гаити улсын Ерөнхийлөгчийн сонгууль одоо хэр цэгцрээгүй байгаа юм. Нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй буйгаас болж улс даяар тайван бус байдал үүсээд байгаа аж. Харин Сонгуулийн хороо саналын хуудсыг хамгийн их санал авсан гурван нэг дэвшигч болох Мирланде Манигат, Жүүд Селестин болон Майкл Мартелли нарыг байлцуулан дахин тоолох шийдвэрийг гаргасан байна. Сонгуульд өрсөлдсөн 19 нэр дэвшигчийн талаас илүү нь санал хураалтыг бүхэлд нь хүчингүй болгох санал тавиад байгаа аж.

    Сонгуулийн дүнг эсэргүүцэгчид олон тооны бослого зохион байгуулснаас Мартеллийг дэмжигчид хамгийн их жагсаал хийжээ.

    Мягмар гаригт зарласан сонгуулийн үр дүнгээс харахад тэргүүн хатагтай асан Манигат 31 хувиар, ноён Селестин 22 хувийн санал авсан бол Мартелли 21 хувь буюу 6800 саналын дутуугаар гуравдугаарт бичигдсан байна.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж