“Amazon” руу хактивистууд довтлохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Amazon” руу хактивистууд довтлохгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “WikiLeaks” вэб сайтыг дэмжигч хакеруудын “Anonymous” бүлэг “Amazon” компанийн вэб сайтыг унагаахаар төлөвлөж байсан ч “хүн хүч” дутуу буйгаас болж халдлагаа зогсоож “PayPal” руу шилжсэн байна. “Amazon” компанийн зүгээс “WikiLeaks”-ын вэб сайтыг байрлуулахаар тохиролцсон байсан ч хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон билээ. Үүнийг эсэргүүцсэн хактивистууд буюу улс төрийн шалтгаанаар халдлага үйлдэгч хакерууд “Amazon”-ы үйл ажиллагааг зогсоохоор дайралт хийхээр төлөвлөж байсан юм. Гэхдээ тус компанийн вэб хуудаст амжилттай довтолгоо хийх боломжгүй гэж мэдээлж байгаа юм байна.

    “Anonymous” бүлгийн гишүүн “Coldblood” ВВС агентлагт мэдээлэл өгчээ. Тэрбээр “MasterCard” болон “Visa” ямар шалтгаанаар “WikiLeaks”-ын үйл ажиллагааг хууль бус гэж үзэж буйг ойлгохгүй байгаа гээд энэ нь улс төрийн шахалттай холбоотой гэв.

    Голландад 16 настай өсвөр насны хүүхэд “MasterCard” болон “Visa” компанийн сайтууд руу халдахад оролцсон хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр энэ өндөр технологийн гэмт хэрэгт гар бие оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
    “WikiLeaks”-ыг дэмжигчдийн хийж буй халдлагад нэгдэхийг хүсэгчдэд зориулсан програмыг одоогийн байдлаар 31 мянган удаа интернэтээс татсан гэсэн мэдээлэл байгаа юм. Аюулгүйн албаныхан иргэдийг үүнд оролцохгүй байхыг уриалж байгаа юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж