Тус баг арваннэгдүгээр сарын 25-нд “Union Glacier”-аас аяллаа эхлүүлсэн бөгөөд “Ross Ice Shelf”-д пүрэв гаригт ирсэн байна. Экспедицийн багийн вэбсайтанд Антарктид тивийг хамгийн богино хугацаанд гаталсан болон түүхэн амжилт тогтоосныг бичжээ. Экспедицийн баг одоо Өмнөд туйлаас буцаж, ес хоногийн дотор “Union Glacier”-т эргэн ирэх төлөвлөгөөтэй байна.
Тус экспедицийн баг нь хайгуулын ажилчид, механикчид болон эрдэмтдээс бүрдсэн бөгөөд био түлшээр ажилладаг хайгуулын машинаар аялжээ. Түүнчлэн хоёр ачааны машин багийн хэрэгцээт багаж төхөөрөмжийг ачиж явсан байна.
Зам зуур хэд хэдэн туршилт хийхээр төлөвлөсний дотор маш хүйтэн нөхцөлд биотүлшний үйлчлэх чадамж мөн багийнхны эрүүл мэндийг хянах утасгүй хэрэгсэл зэрэг багтжээ. Үүнээс гадна өмнөд хагасын цаснаас дээж авч бохирдлын хэмжээг судлахаар төлөвлөсөн байна.