Ноён Ассанжийг Шведэд хүчингийн хэргээр буруутгаж, мягмар гаригт Их Британид саатуулсан билээ. Ерөнхийлөгч Лула Бразильд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр Ассанжийг баривчилсныг мэдэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө баривчлан саатуулдаг тухай сонсож байгаагүй тухайгаа хэлсэн байна. Түүнчлэн Оросын Ерөнхий сайд Владимер Путин ноён Ассанжийг баривчилсанд дургүйцсэн бөгөөд энэ явдлыг Барууны ил тод мэдэгдэх ардчиллын зарчмын үнэ цэнийг алдагдуулсан хэрэг боллоо гэж шүүмжилсэн байна. Тэрбээр “Ноён Ассанж яагаад шоронд байгаа юм бэ? Энэ чинь ардчилсан ёс гэж үү?” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр асуужээ.
Харин ноён Ассанжийг олон мянган дипломат ажиллагааны тухай нууц мэдээллийг олны өмнө илчилснийх нь төлөө шүүхийг хүсч байгаагаа АНУ-ын удирдлагууд мэдээлжээ.