Төсвийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөгийн зам барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Төсвийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөгийн зам барьжээ

2010 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 6.5 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр 11.3 тэрбум, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа  нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 59.5 тэрбум төгрөгийн авто замын ажил Улаанбаатар хотод хийгдсэн байна.  Нийслэлийн автозамын салбарт 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсанаас 59.5 тэрбум төгрөгийн 60.2 км авто замыг дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хийжээ. Мөн нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах  хэд хэдэн ажлыг хийсэн байна. Үүнд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх 3.4 км авто замын шинэчлэлт, Гурвалжингийн гүүрийн шинэчлэлтийн ажлыг дурдаж болно. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа нь төлөгдөх нөхцөлөөр хийгдсэн ажилд Самбуугийн гудамжны 1.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 1.6 км авто зам, Их тойруугийн 2.2 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх 0.9 км авто замын шинэчлэлт, Сүхбаатар дүүргийн нутаг 100 айлаас Сэлбэ голын гүүрний уулзвар хүртэлх 840 метр авто зам шинээр барьж гүйцэтгэжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж