Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

2011 оны турш бэлэгтэй

Энэ оны амжилт бүтээлээ цэгнэн, шинэ онд илүү ихийг хийж бүтээхийн ирмүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байгаа хэн бүхэнд зориулан шинэ оны баярт нь улам илүү баяр хөөр нэмэх 2011 ОНЫ ТУРШ БЭЛЭГТЭЙ урамшуулал зарлалаа.

Урьдчилсан төлбөрт SkyPhone, d20, SkyCall үйлчилгээний шинэ хэрэглэгч бүр 2011 оны турш дансаа цэнэглэх бүртээ 10-100% нэгжийн бонусыг дансандаа авах болно. Шинэ хэрэглэгчид 2000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй картаар дансаа цэнэглэх бүртээ эхний улиралд 10%, дараагийн улиралд 20%, гурав дугаар улиралд 30%, харин 10, 11-р саруудад 50%, 12-р сард 100%-ийн БОНУС нэгжийг авах болно. Мөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид дансаа цэнэглэх бүртээ www.bonus.skytel.mn сайтаас давхар БОНУС авах боломжтой.

Бүтэн жилийн турш үргэлжлэх онцгой бэлэгтэй урамшуулалд хамрагдах хүн бүрт зориулан урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын үнийг 50% хямдруулсан байгааг танд дуулгая. Урамшуулал 2011 оны 1-р сарын 10-ыг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn www.skyzone.mn
цахим хуудаснаас авна уу!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж