Жаргалтай хүн сайн унтдаг

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Жаргалтай хүн сайн унтдаг

Питтсбургийн их сургуулийн сэтгэл судлалын төвөөс явуулсан нэгэн шинэ судалгаа сайн гэр бүлтэй эмэгтэйчүүд гэр бүлийн амьдралдаа сэтгэл дундуур байдаг эмэгтэйчүүдийг бодвол сайн унтаж амарч чаддаг, нойр сайтай байдгийг харуулжээ.  Судалгааг 42 – 52 насны 2 мянга гаруй гэрлэсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан юм.

Тэднээс гэр бүл, амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдгийг асууж, 1-7 оноогоор дүгнэсэн байна. Мөн эмэгтэйчүүдээс унтаж амарч чаддаг эсэх, мөн гэнэт сэрсэн бол дахин унтаж чаддаг үгүйг асуужээ.

Нойргүйдэлд хүргэдэг хэд хэдэн хүчин зүйлийг судлаачид олж харсан нь эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи, сэтгэл гутрал, мөнгө, ажил дээрх байр суурь, архи тамхины хэрэглээ, бэлгийн амьдрал, нас болон гормоны хэмжээ ажээ. 

Дээрх хүчин зүйлсээс гадна нойргүйдлийн номер нэг шалтгаан болдог зүйл нь гэр бүлийн амьдралын баяр хөөр, аз жаргалыг мэдрэхгүй байх юм.

Ийм аз жаргалыг мэдэрч чаддаггүй эмэгтэйчүүд нойргүй байдгийг ойлгоход амархан.

Харин жаргалтай хосуудын дунд тохиолддог нойргүйдэл нь хурхиралттай холбоотой аж. 

Түүнээс гадна хосууд нэг оронд унтахдаа илүү хурхирдаг нь судалгаагаар нотлогджээ. Харин тус тусдаа унтдаг хосууд хурхирах нь бага байдаг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж