Гэр бүлээрээ бүтээл туурвижээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Гэр бүлээрээ бүтээл туурвижээ

Монголын уран зургийн галерейн Урлагийн боловсролын төв нь урлагаар дамжуулан хувь хүний төлөвшил ертөнцийг үзэх үзэлд эергээр нөлөөлөх, ирээдүйн уран зураг сонирхогчдыг бэлтгэх зорилготойгоор ээлжит хөтөлбөрүүдээ зохион байгуулсаар байна. Гуравдугаар сарын 30-ны өдөр “Хаврын баяр” гэр бүлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөрт “Онол арга” ТББ-ын ажилчин 20 гаруй гэр бүл хамрагдаж,  Монголын уран зургийн галерейтай танилцан, галерейн алтан сан хөмрөгийн бүтээлүүдээс сонирхож, каллиграф буюу уран бичлэгт суралцан, өөрсдийн гараар бүтээл туурвин өнгөрүүлсэн байна. Энэ нь тэдний хувьд амралт, түүгээр ч барахгүй гэр бүлээрээ чөлөөт цагийг үр дүнтэй сонирхолтой өнгөрөөж, дүрслэх урлагт гэр бүлийн оролцоогоо нэмэгдүүлж чадсан онцлогтой арга хэмжээ болжээ. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бүтээл туурвихдаа энгийн хөрөг зураг зурах биш, тухайн зуруулж буй хүнийхээ нүүрний нэг хэсгийг бодитоор харин нөгөө хэсгийг түүний хүсэл, эрмэлзэл  дотоод ертөнцийг илэрхийлэх дүрс, зураас, өнгө ашиглан тун сонирхолтойгоор бүтээж чадсан юм. Монголын уран зургийн галерей ирэх долоо хоногт сурагчдад зориулсан хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж