Говь-Алтайд сүүний үнэ 2000 төгрөг хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Говь-Алтайд сүүний үнэ 2000 төгрөг хүрчээ

Хүнсний гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногт хэрхэн өөрчлөгдсөн талаарх Үндэсний статистикийн газраас гаргасан судалгааг сонирхуулья. Энэ сарын 8-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт  гурилын үнэ 640-950 төгрөгийн үнэтэй байжээ.  Гурилын үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Өмнөговь аймагт 30 төгрөгөөр өсч, Баян-Өлгий аймагт 20 төгрөгөөр буурчээ. Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Увс, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт 100-500 төгрөгөөр өсч, Завхан, Өвөрхангай аймагт 200-300 төгрөгөөр буурчээ. Харин бусад 9 аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Булган, Өмнөговь аймагт өндөр буюу 3300 төгрөг байхад Дорнод аймагт 2200 төгрөг байгаа нь  хамгийн хямд үнэ байна. Малын шингэн сүү  хөдөөд  1000-2000 төгрөгийн үнэтэй байна. Говь-Алтай аймагт сүүний үнэ хамгийн өндөр буюу 2000 төгрөг байна.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж