Хүйтний эрч эрс чангарна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хүйтний эрч эрс чангарна

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар цас орж, баруун зүгийн нутгийн баруун болон говийн нутгаар түр зуур 10-34 м/с-ын салхи шуургатай байлаа.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Харин энэ сарын 15-ны өдрийг хүртэлх байдлаар 11-нд баруун болон төвийн нутгаар, 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар цас орно. Салхи 11-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 12, 13-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх тул малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Д.Долгор

                   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж