Сумын эмч, сувилагч нарын дунд сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Сумын эмч, сувилагч нарын дунд сургалт болно

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлгээс өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос энэ сарын 02-ны хооронд “Бид  бэрхшээлийг  давж чадна” уриан  дор “Бид  чадна-1” сургалтыг бага эмч, ээлжийн сувилагч, туслагч нарыг хамруулан  зохион  байгууллаа. Тус сургалтаар малчдын явуулын  амбулаторийн иж бүрэн тусламж үйлчилгээг хөдөөгийн алслагдсан 3377 өрхийн 8669 хүн  амд хүргэж үйлчилсэн туршлага, сургамжин дээрээ үндэслэн, цаашид тохиолдож болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан аж. Сургалтын үеэр цас зудны хүндрэлээс  урьдчилан сэргийлэх, хүндрэлийг даван туулах эмнэлгийн бэлэн байдал, хүн хүчний нөөц хангалт, сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, яаралтай тусламжиийг өөртөө болон нөхөддөө үзүүлэх мэдлэг олгох, мэдээлэл сургалт сурталчилгааг айл өрх бүрт зохион  байгуулах, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлэх аргазүй зэрэг   мэдээллүүдийг  өглөө. Сургалтанд нийт 117 эмч мэргэжилтэн хамрагдсан бөгөөд 32 цагийн онолын хичээл, 40 цагийн дадлагын хичээл заажээ. Мөн энэ сарын 16-наас эхлэн “Бид чадна-2” сэдэвт ээлжит сургалтыг сумын эмнэлгийн эрхлэгч, түргэн тусламжийн жолооч, багийн дарга,тогооч  нарт зохион  байгуулахаар  бэлтгэл ажилдаа  ороод байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж