Хүний эрхийн өдөрт зориулан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн өдөрт зориулан чуулж байна

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх төсөл нь энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд 2008 оноос эхлэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Чуулга уулзалт зохион байгуулж ирсэн аж. Энэ жилийн чуулга уулзалтыг “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.  Чуулга уулзалтын гол зорилго нь иргэдийн аж ахуй эрхлэх, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд болон бизнесийн байгууллагын хүний эрхийн хүрээнд хүлээж байгаа үүрэг хариуцлагын талаар хэлэлцэж, холбогдох талуудад хандсан зөвлөмж гаргахад оршжээ. Тус чуулга уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны нарийн бичгийн дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Монголын Эмнести Интернэшнл төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нар үг хэлэх бөгөөд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 200 гаруй хүн оролцох гэнэ.

Н.Түвшин
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж