Хулгайгаар мод бэлтгэсэн этгээдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хулгайгаар мод бэлтгэсэн этгээдийг саатуулжээ

Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт Тахилтын хөтлөөр 12-р сарын 09-ны 05.30 цагийн орчим хууль бусаар мод тээвэрлэсэн иргэнийг саатуулсан байна.  Сэлэнгэ аймгийн Мандал сум харьяат 25 настай эрэгтэй Э нь СЭА 30-43 дугаартай Кia Fronter маркийн машинаар  мод ачиж, хот руу ирж яваад саатуулагдсан аж. Иргэн Э нь гарал үүслийн бичиггүй 400 шуудай мод  тээвэрлэж явсныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн цагдаа илрүүлэн журамлажээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.      

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж