Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

102 мэдээлж байна

Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1127 мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 38 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Эл хоногт хулгай,  танхай тус бүр 6,  хүний эрүүл мэндийн эсрэг 2, дээрэм нэг, зам тээврийн 15 осол бүртгэгдэж, 9 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 219, орон нутагт 71 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Баянгол дүүргийн арвандолдугаар хороонд байрлах Элe Хаус зочид буудлын гурван давхрын цонхоор  иргэн Г гэгч энэ сарын 09-ний 23.00 цагийн  унаж гэмтсэн байна. Түүнийг  Гэмтэл согогын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байна. Иргэн Г нь тус дүүргийн зургаадугаар хороонд амьдардаг 27 настай аж. Тэрбээр тус буудлын ариун цэврийн өрөөний цонхоор орны цагаан даавууг унжуулан буух гэж унаснаас зүүн хөлийнхөө шилбийг хугалсан байна. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.Түвшин

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж