
Yерхэе гэж олон ч хөвгүүд гуйгаад нэгэнд нь ч зөвшөөрөлгүй, уучлалт гуйгаад л бүгдээс нь холддог байлаа. Өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй ч муухай ч гэж бас боддоггүй. Хичээл эхлэн хонх дугарлаа. Бүх хүүхдүүд ангидаа орж, сургууль ч нам гүм боллоо. Заримынх нь найз охид хүртэл найз бандиа надруу харц чулуудан байгаад хардан дэмий л надад уурлах нь хэцүү. Бүр утасдан сүрдүүлэх нь ч олон. Ангийн төдийгүй сургуульдаа нэртэй зартай гэгдэх Хаагий гэх нэгэн залуу намайг байнга өдөж хоргооно. Найзууддаа:
– Намайг тоохгүй охин гэж байхгүй хэмээн сайрхан ярих нь олонтаа. Энэ удаад тэр бас л миний хажууд намайг цочитол ирж суугаад:
– Сайн уу, хонгор минь? гэж ирээд надад наалдаад авлаа.