
Монголын үндэсний аж үйлдвэрийн танхим болон Монголын Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран Эрчим хүчний шинэчлэлийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийхээр болж байна. Хэлэлцүүлэгт эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга др. Г.Пүрэвдорж оролцож, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон цахилгаан эрчим хүчний үнэ цэнийг хэрэглэгчдэд таниулах талаар, эрчим хүчний хүндрэлтэй асуудлыг яаралтай шийдэхгүй бол тус салбарт хямрал нүүрлэж болзошгүй болсон тухай болон эрчим хүчний шинэчлэлийн сэдвээр илтгэл тавьж сэтгүүлчидтэй ярилцах ажээ.
Д.Цэц