Шилдэг илтгэгчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Шилдэг илтгэгчид тодорлоо

Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол.. сэдэвт илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо. Эрх чөлөөт нийгмийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн залуусын 50 гаруй илтгэлээс шалгарсан 15 илтгэл өчигдөр олны  хүртээл болсон юм.

Хорин жилийн өмнө монгол улсад нэгэн шинэ түүчээ болон өртөөлсөн Ардчилсан хувьсгал 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Эрх чөлөөт нийгмийг өгсөн шинэ хувьсгал хэрвээ ялаагүй байсан бол сэдэвт илтгэлийн уралдааныг Аймгийн АН. Ардчилсан залуучуудын холбоо зохион байгуулсан юм. Тэмцээнийг Ардчилсан намын намын  хорооны гишүүн”Бодь тэргүүн “ компанийн захирал   Н.Бат-Амгалан ивээн тэтгэлээ.

Ардчилсан хувьсгал ялаагүй байсан бол.. илтгэлийн уралдаанд эхний дөрвөн байрын илтгэлийг шалгаруулжээ.

Шагналт байранд ВВS телевизийн сэтгүүлч, редактор Д.Улаанаа гуравдугаар байранд Скайтел салбарын эрхлэгч Б.Батбаатар, хоёрдугаар байранд, “Сүхбаатар эрчим” компанийн ажилтан В.Даваадорж,тэргүүн байрыг Технологийн сургуулийн оюутан Г.Гүндсамбуу эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж