Өвлийн нэгэн өдөр гадаа цас бударч байлаа. Цасан ширхэгүүд хичнээн үзэсгэлэнтэй юм бэ хэмээн нэгэн бүсгүй бодлогширон цонхныхоо хажууд сууна. Харин энэ үед будрах цасны ширхэгүүд бүсгүйн зүг сэмхэн ойртсоор нэгэн цас бүсгүйг үнэхээр их харжээ. Тэр цасан ширхэг бүсгүйд дурлажээ.