Судан Африкийг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Судан Африкийг нэгтгэнэ

Африкийн орнуудын дунд өрнөсөн эцэс төгсгөлгүй мар­гаан 100 орчим жил үр­гэлжилж, сүүлийн  ар­ван жи­лийн хугацаанд дээд цэгтээ тултал ширүүсчээ. Ялангуяа Африкийн орнууд Евро­пын колоничлолоос ан­гижирч эхэл­­сэн XIX зуунаас хойш улс доторхи дайн газар ав­чээ. Европын эзлэн түрэм­гийлэгчид, Америкийн ашиг хонжоо хайгчид тус тивийн газар шороог сэндийчиж, аль өнгөтэй өөдтэй бүхнийг нь хаман одсон. Үүнээс болж  хүн төрөлхтөний дотроос хамгийн ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн, дарлуулж зовсон бүхэн Африк тивийн өнгө төрх болжээ. Улстөрчид, ард түмний үзэл бодлын зөрчилдөөнөөс үүдэлтэй улс төр, эрх мэдлийн төлөөх дайн ч тус тивийн нэрийн хуу­дас гэж болно. Шашин хоо­рондын асуудал ч улс ор­ныг хагалан бутаргаж бай­гааг ажиглагчид онцлов. Африк тивийн хамгийн том  орон болох Судан улсыг лалын болон за­галмайтны шашинтнууд умард, өмнөд хэсэгт хуваасан нь хамгийн том жишээ юм. Талуудын зөрчилдөөн 1990-ээд оноос эхлэлтэй бө­гөөд тухайн үед иргэний дайн дэгдэж байжээ. Харин шашны эрх мэдэлтнүүдийн мөргөлдөөний хамгийн том золиос нь ард түмэн болж байна. Умард ба өмнөд Судан  өөрсдийн хилийн зурвасыг тогтоосон бөгөөд Дарфур хэмээх тайван бүсийг бий болгосон юм. Өнөөгийн байдлаар Дарфурт долоон сая орчим хүн амьдардгаас гуравны нэгийг нь иргэний дайны хөлд нэрвэгдэн дүр­вэсэн хүмүүс эзэлдэг аж. Суданы засаг захиргаа умард хэсэгтээ оршдог бо­лов ч эрх мэдэл төдийлөн эдэл­дэггүй аж. Хоёр Суданыг нэгтгэх эсэх талаар бүх нийтийн санал хураалт явуу­лах тухай өнгөрсөн сард  хоёр талын бүх иргэнийг оролцуулсан санал асуулга болжээ. Ингэснээр ирэх нэгдүгээр сард Суданыг нэгтгэх санал хураалт болох юм. Гэхдээ хоёр талын дунд яс хаядаг шашны зэвсэгт босогчдын явуулга са­нал хураалтыг бусниулж ч мэ­дэхээр байна. Тиймээс Аф­рикийн холбоо болон НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхэн санал хураалтын дүн гартал аюулгүй байдлыг сахиулахаар Судан дахь харуул хам­гаалалтаа чангатгаад байгаа юм. Хэрэв Судан эргэн нэгд­вэл бусад улсад үлгэр жи­шээ үзүүлж, Африк тивд нэгд­мэл байдал ноёрхоно гэж ажиглагчид таамаглаж бай­гаа юм. Тус улсаас гадна Сомали улсын нөхцөл байдал өнөөдөр тогтвортой бус байна. Тус улс эх газрын ба арлын гэсэн хоёр хэсэгт хуваагдан оршдог. Сомалийн иргэд газар нутагтаа олон арван жил амьдарсан бөгөөд өөрсдийгөө тусгаар улс болох ёстой хэмээн үз­дэг. Хэдийгээр арлын Со­мали тус­гаар тогтнолоо зар­лаж бай­сан ч олон улсын хэм­жээнд эх газрын Сомалийн харь­яанд багтдаг аж. Тус улсын хуваагдмал байдлыг үндэст­ний өөрсдийгөө дөвийлгөх үзэл хэмээн ажиглагчид дүг­нэж байна. НҮБ тэргүүтэй ба­рууны орнууд Африк ти­вийн улс орнуудын маргаанд хөндлөнгөөс оролцож, аль болох эв зүйгээр шийд­вэр­лэхийг оролддог. Барууныхны хүчинд улс шиг улс болсон орон Өмнөд Африкаас эхлээд цөөнгүй бий. Мөн Африк тивийн ороо бусгаа байдалд эрх мэдлийн төлөө тэмцэл болон хэн нэгэн хүний дангаар ноёрхох үзэл, дарангуйлал их нөлөөлдөг. Улс төрийн тэмцэл нь Африк тивийг олон улсын гол тоглогч болгодог юм. Африкийн ихэнх улсад 1950 оноос хойш жилд хоёроос гурван удаа төрийн эргэлт гарч байжээ. Үүний 90 хувийг цэргийн цолтнууд хийсэн аж. Харин сүүлийн таван жилд төрийн эргэлт хийх явдал эрс багассан бөгөөд барууныхны ачаар ардчилсан сонгууль явуулах нь элбэгшив. Гвиней улсад өнгөрсөн онд төрийн эргэлт гарч байсан бөгөөд энэ нь Африкийн хамгийн сүүлчийн эрх мэдэл булаасан үйл явдалд тооцогдож байна.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж