Төв аймагт нэмж мал өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Төв аймагт нэмж мал өвчилжээ

Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25 мянга 929 толгой мал өвчилсөнийг устгаад байна. Өнгөрсөн хоногт өвчлөл Төв аймгийн Баян суманд зургаан толгой малаар нэмэгджээ. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 493 хүн, 19 мотоцикл, 107 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 55, хөдөлгөөнт хяналтын 17 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн 71 сумын 7.2 сая толгой малыг вакцинжуулахаас 7.09 сая толгой малыг вакцинжуулжээ. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Их-Хэт, Өргөн сумдын нутагт 19, Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Хэрлэн, Мөрөн сумдын нутагт 191, Төв аймгийн Баянжаргалан, Баян сумдын нутагт 1026, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 73 толгой мал өвчилснийг бүрэн устгалд оруулаад байна.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж