
Аяны хүрээнд төрийн болон хувийн аж ахуй нэгжүүдээр цом аялуулан олон ажлыг зохион байгуулж, дүнгээ гарган амжилттай сайн ажилласан хамт олныг шагнаж урамшууллаа. “Манлайлал” аяны хүрээнд Баатар-Очир даргатай Боловсрол соёлын газрын хамт олон тэргүүлж, Цагдаагийн газар, Мөрөн сумын засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд удаах байруудыг эзэлсэн байна.
Мөн энэ өдөр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ахлах ангийн сурагчдад 40 минутын ХДХВ ДОХ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хичээлийг заажээ.