Зарим сумдад өвөлжилт хүндэрч байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Зарим сумдад өвөлжилт хүндэрч байна

Булган аймгийн Баян-Агт, Сайхан, Могод суманд цас ихээр орж, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, ажлын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг гарчээ. Мөн цагаан зээр болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж зөвшөөрөлгүй өөр аймгаас өвөлжиж байгаа  малчидтай уулзан холбогдох арга хэмжээг авч ажиллахаар Баяннуур, Рашаант, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Гурванбулаг суманд ажиллуулахаар шийдвэрлэсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж