Булганы цагдаагийнхан урлагаар онцгойрлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Булганы цагдаагийнхан урлагаар онцгойрлоо

Архангай аймагт болсон зэргэлдээх аймгуудын цагдаагийн хэлтас, газрын хангийн бүсийн урлагийн наадамд Булган аймгийн цагдаагийн хэлтсийн хамт олон амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.

Энэ бүсийн наадамд Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ажил мэргэжил нэгтнүүд оролцож урлагийн авьяас билгээ сорьцгоожээ. Нийт найман төрлөөр явуулсан урлагийн наадмаас тус хэлтсийн жижүүрийн албаны жолооч Ж.Сүхбаатар, мөрдөн байцаагч, дэслэгч Д.Нэргүйбаатар, эрүүлжүүлэх байрны эмч, ахлах дэслэгч Г.Нямсүрэн, хэв журмын цагдаа Ж.Ариунбаатар нар болон бүжигчид алт, ахлах ахлагч Ц.Дэлгэрсайхан, дэд ахлагч Б.Анхбаяр нар мөнгө, хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Т.Чинбаатар хүрэл медаль авчээ. Ж.Сүхбаатар цэргийн тухай, Ц.Дэлгэрсайхан “Би монгол эр хүн” дууг уулга алдуулам сайхан аясан бол Г.Нямсүрэн цэргийн вальсны эвлүүлэг бүжгээрээ онцгойрч, Ж.Ариунбаатар Булган нутгийнхны уламжлалт Хантайн Хангинахын шагайн тойрмын өвөрмөц уухай түрлэгээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, шүүгчдээс  өндөр үнэлгээ авсан байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж