Хууль эрх зүйн номын булантай болов | News.MN

Хууль эрх зүйн номын булантай болов

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Хууль эрх зүйн номын булантай болов

Булган аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсээс гэрээ байгуулж аймгийн төв номын санд “Хууль эрх зүйн номын булан” ажиллуулж байхаар боллоо. “Иргэд, олон нийтэд хүргэх эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг өргөтгөн хүртээмжтэй болгохоор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Түүнийг хэрэгжүүлэхээр нэлээд ажил зохион байгуулж байна. Тухайлбал, аймгийн номын сантай гэрээ байгуулан Засаг даргаар батлуулаад энэ арга  хэмжээг зохион байгуулж эхэллээ” хэмээн  хэлтсийн дарга П.Хишигдаваа ярилаа.
Гэрээний дагуу тус хэлтэс иргэд, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэг, ажил төрлийн болон судалгаанд зориулан  онол, арга зүйн ном, сурах бичиг, мэдээлэл, лавлагааны материалыг байршуулах, хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийн товхимлыг хагас бүтэн жил тутам бэлтгэх өгөх, хууль хяналтын байгууллагын ажлын тайлан, мөн авилга, хүний эрх, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар гаргасан судалгаа, дүгнэлтийн материалуудаар хангах зэрэг үүрэг хүлээх бол номын сан энэхүү буланг байнгын ашиглалтад байлгаж уншигчдад үйлчлэх, хууль эрх зүйн ном, товхимол, сурах бичгийн танилцуулга, мэдээлэл бэлтгэх, уг буланд байршуулсан ном, сурах бичгийн агуулгын хүрээннд асуулт хариултын уралданн тэмцээн, уншигчдын хурал хийх, сурталчилгааны үзэсгэлэн гаргах, хууль эрх зүйн ном, товхимол, сурах бичиг, материалын баяжуулалт, ашиглалтын тайлан мэдээ гаргах зэргээр ажиллана. Буланг ажиллуулахад зориулан хууль зүйн хэлтсээс “Монгол улсын хууль”-ийн дөрвөн боть, “Хүүхэд ба хууль ёс”-ны  ном, эрүүгийн хариулга, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, төрийн байгууллага дахь авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, баг, хорооны Засаг дарга нарт зориулан гаргасан гарын авлага, Монгол улсын сайд нарын нийтээр дагаж мөрдүүлэхэр гаргасан шийдвэр, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлүүд зэрэг 383 мянган төгрөгийн 30 гаруй ном товхимлыг аймгийн төв номын сангийн эрхлэгч Ч.Баярмаад гардуулан өгчээ.

Ж.Мөнх-Очир

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж