
Өнгөрсөн сард Булган аймгийн хэмжээнд 22 гэмт хэрэг шинээр бүртгэснээр он гарснаас хойш 203 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ нь урьд оны мөн үеийнхээс 23 хувь буюу 61 хэргээр багассан үзүүлэлттэй байна. Тухайлбал, бүлгээр үйлдсэн хэрэг өнгөрсөн оны 11 сард 55 гарсан бол энэ жил 22-оор буюу 40 хувь буурсан, гудамж талбайд үйлдсэн хэрэг 10-аар буюу 37 хувь, мөн гэмт хэрэгт холбогдсон хүн 20 , гэмт хэргийн улмаас бэртэж гэмтсэн хүн 16,2, хувь буурчээ. Мөн танхай, ашиглал, иргэдийн өмч болон малын хулгайн хэрэг13-59 хувь багасаад байна. Харин хүчин, албан тушаал, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 2-13 хувиар өсчээ.
Ж.Мөнх-Очир