Чуулганы үдээс хойшхи хуралдааныг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдааныг хойшлуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Тус хуралдаан завсарлахын өмнө  УИХ-ын гишүүн Л.Гантөмөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод хандан  чуулганы үдээс хойшхи хуралдааныг завсарлуулж  өгөхийг хүссэн юм. Учир нь Монгол Улсад ардчилсан хувьсгал үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж буй бөгөөд өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны Их танхимд Хүндэтгэлийн хурал,  дараа нь хүчит бөхийн барилдаантай. Тиймээс Засгийн газрын тэргүүний мэдээллийн цагийг хойшлуулж өгөхийг хүсч, УИХ-ын дэд дарга энэ саналыг ёсоор болголоо.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж