Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Намайг унш

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үсээр оролдох
    Сээтэгнэсэн мөн санаа зовсон шинжийг илэрхийлэх энэ хөдөлгөөн анхаарал татах гэж  оролдож буйн шинж. Түүнийг болзоё гэж асуувал гайхах хэрэггүй.

    Инээмсэглэх
    Хүн жинхэнээсээ инээмсэглэхэд нүдний бүр булчингууд ажилладаг. Таван секундээс илүү үргэлжилсэн инээд ихэнхдээ худлаа инээд байдаг.

    Нүд ирмэх
    Хүн нэг минутанд нүдээ найман удаа цавчдаг. Харин стресст орсон үед хүн нүдээ олон удаа цавчиж, давтамж нь нэмэгддэг. Хэн нэгэн нүдээ цавчсан эсвэл нүдээ ирмэж байгаа үгүйг  тухайн хүний нүд илэрхийлж байдаг. 

    Уруулаа хазах
    Хэрэв та эвгүй байдалд орсон эсвэл сэтгэл түгшсэн үедээ уруулаа хаздаг бол энэ нь өөрийгөө тайвшруулж, тайван байдлаа олж авах гэж хичээж байгаа хэрэг.

    Хамраа үрэх
    Хуурах гээд хэрэггүй.  “Худлаа ярих үед хүний адреналины хэмжээ эрс ихэсдэг” гэж  Луисвиллын их сургуулийн сэтгэл судлаач Майкл Каннингем ярьж байна. Адреналин ихэссэнээс хялгасан судас өргөсч, хүн хамраа үрдэг байна. Худлаа ярьж буй хүнийг таних өөр нэг тэмдэг нь гөлийсөн харц.

    Нууц харц
    Харц сэм чулуудах энэ тоглоом дурласан шохоорхсон хүмүүсийн бодлыг тольдоход тус болдог. Би түүнд таалагдаж байгаа болов уу? Түүнтэй очиж уулзах уу, яах вэ?  Дурласан хүндээ халдаж зүрхлэхгүй ийм харц  татгалзсан хариу авдаггүй нь сайшаалтай.

    Нүдээ аних
    Нүдээ нухах, дарах, аних нь бусдын хараанд өртөхөөс зайлсхийж буйн шинж. Энэ нь ямар нэгэн аюул заналхийлэл, болон харахыг хүсээгүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах гэсэн оролдлого.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж