
нь хүн хоёр нүүр гаргах хамгийн муухай гэдэг. Бидний өвөө эмээ, эцэг эх
“Хоёр нүүртэй байх муухай шүү. Битгий хоёр нүүр, олон зан гаргаж
байгаарай…” гээд л захидаг байсан санагдах юм. Бид ч тийм зан чанарт
суралцахыг хэрэндээ хичээдэг байсан. Харин одоо цагт бол тэр талаар
бодоод ч хэрэг алга. Хүн бүр л хоёр нүүртэй болж. Бүр орчин үеийн эрх
танхи хүүхдүүд биш, олон түмний итгэлийг хүлээсэн эрхэм төрийн түшээд
хоёр нүүр гээчийг жинхэнэ утгаар нь үзүүлэх боллоо. Энэ сайд, дарга
нарыг хар л даа. Төрийнхөө ордонд түмнийхээ нүдэн дээр бүгдээрээ
бөөгнөрч сууж байгаад л баахан хууль дүрэм, гэрээ хэлцэл баталдаг. Зарим
асуудалд бүгд 100 хувь санал нийлэхгүй ч олонхийн саналаар шийдсэн л
бол хууль хэмээн хүлээн зөвшөөрөх учиртай. Энэ бол ардчиллын зарчим.
Гэтэл байдаггүй шүү. Нэг өдөр бүгдээрээ нийлж нэг хууль баталчихаад
маргааш нь өөр, өөр газар хэсэг бүлгээрээ цуглаад өөрсдийнхөө баталсан
хуулийг үгүйсгэж эхэлнэ. Манайд телевизийн олон суваг гардгийг ч хэлэх
үү, суваг болгон дээр л тав арван гишүүн суучихсан өдөр бүр бурж байх
юм. Өөрсдөө зөв гэж дэмжээд байсан зүйлээ буруу гэнэ. Өрөөл бусдын буруу
шийдвэрийг зөв гэж өмгөөлнө. Наад захын жишээ л гэхэд Оюутолгойн
хөрөнгө оруулалтын гэрээ байна. Бараг бүгд л хүлээн зөвшөөрөөд баталсан
биз дээ. Харин одоо яаж байна. Эрхэм гишүүд чуулганы танхимд чангахан үг
хэлж чадахгүй байж телевизийн сувгаар тэнхээ мэдэн хашгирч байна.
Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн араас “Буруу болсон, луйвар болсон…”
гээд л орилоод байгааг ер нь юу ч гэмээр юм. Нэг бодлын гоё ч юм уу. Хүн
болгон ийм хоёр нүүртэй байвал ямар ч муу юм болсон хариуцлага хүлээх
хүн олдохгүй. Нэг бол бүгдээрээ буруутай, эс бол бүгдийнх нь зөв гээд л
гүрийчихнэ. Ер нь хэзээд хоёр нүүртэй байж, хэн хэнийгээ аварч байсан
нь дээр юм байна даа.
Ч.ДАШДЭЛЭГ

"Улс төрийн тойм" сонин