УМБГ-ынхан ”нээлттэй” ажилласангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

УМБГ-ынхан ”нээлттэй” ажилласангүй

Улсын мөрдөн байцаах газрынхан өчигдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан ч  хурлын зааланд зургаан  ширээн дээр  хэлтэс бүхний нэрийг байршуулсан хоосон ширээ сандал иргэдийг угтаж байв. Тухайлбал, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөн хэлтсийн ахмад Б.Анхбаярын  сандал  бүтэн өдрийн турш эзнээ хүлээсэн бол ёс төдий үзэгдсэн Байгаль хамгаалах хуулийн эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахмад  14.40 цагийн үед  цухас үзэгдэж өнгөрөхдөө  өөрийгөө хамгаалсан тайлбарыг багагүй тавьсан юм. Өчигдөр уг газрын нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд ч байсангүй.  Зарим нэг иргэдийн яриагаар “УМБГ-ынхан нээлттэй хаалганы өдөрлөгөөр зөвлөгөө авах, өргөдөл гомдол өгөхөөр ирэхэд нь  холбогдох албаныхан хэн ч байдаггүй” гэсэн мэдээлэл өгч байна. Ёс төдий тэмдэглэдэг  нээлттэй хаалганы өдөрлөгийг Улсын мөрдөн байцаах газрынхан өчигдөр  цоожтой хаалганы өдөрлөг болгож орхив.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж