“Flash mob”-д 600 гаруй оюутан залуус оролцжээ | News.MN

“Flash mob”-д 600 гаруй оюутан залуус оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Flash mob”-д 600 гаруй оюутан залуус оролцжээ

Ардчилсан
намаас Ардчилсан хувьсгалын баярын өдрийг угтан  их дээд сургуулийн
оюутнуудын дунд “Flash mob” арга хэмжээг өчигдөр Сүхбаатарын талбайд
зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд 600 гаруй оюутан залуус оролцож,
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэнд хүргэж “Ардчилал 20”
үгийг өөрсдийн биеэр бүтээсэн юм. 

Залуучууд энэхүү үйл
ажиллагаагаар дамжуулан нийгэмд Ардчилсан хувьсгалын түүхэн цаг үеийн
талаар мэдрүүлж, дуу хоолойгоо өөрсдийнхөөрөө илэрхийлэн, Ардчилал
Монгол улсад өрнөсний 20 жилийн баярын мэндийг нийт ард түмэнд хүргэлээ.

Сүүлийн
үед дэлхий дахинд “Flash mob” буюу  хөдөлгөөнгүй жагсаал дэлгэрч байгаа
бөгөөд Монгол улсад хоёрдахь удаагаа өчигдөр зохион байгууллаа.
Эхнийхийг нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдөр Хүний эрхийг чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас зохион байгуулж, 2008 оны долдугаар
сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан таван залуугийн дурсгалыг
хүндэтгэж, Монголд хүний эрх зөрчигдсөн хэвээр байгаад залуучууд
эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Б.Алтансүх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-10 123.119.98.63

chaavaas gants gants huushuur ugii geed hulihdaj avchirsan bhda Nuguu heden huduunii oyutnuud ni bugsuu algadaj guildeel Ardchilsan gdeg ugiig luivardsan baasnuud Elbegdorj chi uhej dald or

Avatar

Зочин 2010-12-10 180.235.166.158

be-giinh goyo bolson shuu bichlegiig ni harahad mongol uu geheer baisan manaid yamar metro ch yum uu sum ch yum uu yer ni humuusee uulzah geazar baidaggui iimerhuu event-uud ter talaasaa ch gsn zugeer yum bil ee

Avatar

Зочин 2010-12-10 202.179.19.150

юун 2 дахь удаа вэ мэдэж наад юмаа бичээч саяхан be-ын falshmob бас өөр flashmob ууд ч болжийсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж