
Энэ үеэр УИХ-ын дэд дарга, комиссын дарга Н.Энхболд цагаатгалын ажлын явц, тулгараад буй асуудлын талаар тэдэнд товч танилцуулахдаа, цагаатгалын ажил дуусах шатандаа ороод байгаа бөгөөд хэлмэгдүүлэлт гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар нэгдсэн нэг ойлголт, дүгнэлтэд хүрэх нь чухал байна гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв.
Уулзалтад оролцогсод цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх орчин нөхцлийг бий болгох, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, хэлмэгдүүлэлтийн талаар суурь судалгаа хийх, нийгмийг соён гэгээрүүлэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гол үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлага байгаа талаар санал бодлоо илэрхийллээ гэж Комиссын Хэвлэл,мэдээллийн албанаас мэдээлэв.