Нотариатаар гэрчлүүлэх баримтын тоог цөөлнө

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Нотариатаар гэрчлүүлэх баримтын тоог цөөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар 70 орчим төрлийн бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлдэг бөгөөд хуулийн төслөөр үүнийг цөөлж 40 хүртэл бууруулах саналыг оруулаад байна. Ингэснээр 29 хуулийн 53 зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай болох юм. Уг хуулийн төслийг боловсруулах гол үндэслэл нь “Заавал гэрчлэх шаардлагагүй” бичиг баримтыг нотариатаар гэрчлэхийг нь болиулах тухай аж.

Чуулганы хуралдаанд Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай УИХ-н гишүүдийн санаачилсан төсөлтэй Нотариатын тухай хуулийг шинэчилэн найруулах тухай Засгийн газрын төсөл зэрэгцэн орж ирсэнийг нь зарим гишүүн шүүмжлэн “Энэ хоёр төсөлд ялгаа бараг байна. УИХ-ын гишүүн хууль санаачласны дараагаар Засгийн газраас бараг ижилхэн хуулийн төсөл орж ирснийг юу гэж ойлгох вэ” хэмээсэн байна. Мөн нотариатын үйлчилгээг бизнесийн шинжтэй, иргэд, байгууллагын үйл ажиллагаанд дарамт байгаа талаар энэ үеэр хөндсөн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж