“Flash mob”-д 600 гаруй оюутан залуус оролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

“Flash mob”-д 600 гаруй оюутан залуус оролцжээ

Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын баярын өдрийг угтан  их дээд сургуулийн оюутнуудын дунд “Flash mob” арга хэмжээг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд 600 гаруй оюутан залуус оролцож, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэнд хүргэж “Ардчилал 20” үгийг өөрсдийн биеэр бүтээсэн юм. 

Залуучууд энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд Ардчилсан хувьсгалын түүхэн цаг үеийн талаар мэдрүүлж, дуу хоолойгоо өөрсдийнхөөрөө илэрхийлэн, Ардчилал Монгол улсад өрнөсний 20 жилийн баярын мэндийг нийт ард түмэнд хүргэлээ.

Сүүлийн үед дэлхий дахинд “Flash mob” буюу  хөдөлгөөнгүй жагсаал дэлгэрч байгаа бөгөөд Монгол улсад хоёрдахь удаагаа өчигдөр зохион байгууллаа. Эхнийхийг нь өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдөр Хүний эрхийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас зохион байгуулж, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан таван залуугийн дурсгалыг хүндэтгэж, Монголд хүний эрх зөрчигдсөн хэвээр байгаад залуучууд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж