“Нууц”-ын дараагийн цувралууд худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Нууц”-ын дараагийн цувралууд худалдаанд гарлаа

Хүн өөрийн оюун санааныхаа хүчээр ирээдүйн амьдралдаа болох зүйлийг татаж, энэ ертөнц тэр чигээрээ таталцлын хуулинд оршдог тухай өгүүлсэн “Нууц” кино дэлгэцэнд амилсан цагаасаа л үзэгчдийг байлдан дагуулсан. Төд удалгүй энэхүү бүтээл ном болон хэвлэгдэж, хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Дэлхийн олон улс үндэстний талархлыг хүлээсэн энэхүү хоёр бүтээлийг монголчууд мэдэх болсоор багагүй хугацаа өнгөрчээ. “Интер ном” их дэлгүүрийн бестселлер номын жагсаалтанд байнга бичигдэж байсан “Нууц” номын дараагийн цувралууд монгол хэл дээр хэвлэгдэн худалдаанд гарч эхэлжээ. Тэдгээр цувралууд ч мөн “Интер ном” их дэлгүүрийн ашиг орлогоороо тэргүүлж буй шилдэг 10 номын жагсаалтанд ороод байна. Эрхэм та оюун ухааныхаа асар их баялгийг нээн илрүүлж, аз жаргалтай амьдрах боломжийг эрж хайж байгаа бол “Нууцад юуг эс өгүүлэв “, “Нууцыг тайлах түлхүүр”, “Нууц-өсвөр үе ба залуучууд” номнуудыг уншаад үзээрэй.
С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж