Арванхоёрдугаар сарын 10-ны баяр

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 10-ны баяр

Хүний эрхийн өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1950 оны арванхоёрдугаар сарын 4-ний дэгийн хуралдаан жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрийг (Human Rights Day) албан ёсоор тэмдэглэж байхыг сонирхсон бүх улс орон ба байгууллагуудад санал болгосон байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхгийг (Universal Declaration of Human Rights, UDHR) зарлан тунхагласан  өдрөөр энэ баярыг тэмдэглэж байхаар сонгожээ. Энэ тунхаг нь хүний эрхийг тунхагласан дэлхийн анхны суурь баримт болсон юм.

Өдрийн ишлэл

“Бүх хүмүүс өөрийн эрхэм чанар ба эрхээрээ чөлөөтэй бөгөөд тэгш төрнө. Тэд ухаант, нандин чанарыг агуулсан  хүмүүс учраас бие биедээ ахан дүүсийн сэтгэлээр хандах ёстой”
(1946 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаг. 1 зүйл)
Хүний эрхийн түгээмэл тунхгийн  Франц хувилбар. Францын агуу хувьсгалын үеэр хүний эрхийн анхны тунхаг франц хэлээр бичигдсэн байв. Тэр нь 1946 онд НҮБ-ын комиссийн гишүүдэд үлгэр болж өгчээ

Хүний эрхийн түгээмэл тунхгийг АНУ-ын ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтын бэлбэсэн эхнэр Элеонар Рузвельтын толгойлсон НҮБ-ын комисс боловсруулж, 48 саналаар батлагджээ. Түдгэлзсэн найман орны тоонд Зөвлөлт ба түүний нөлөөний найман орон байлаа. Хэрэв бүхийл төрлийн ялгаварлан гадуурхлыг устгах заалтыг Өмнөд Африкийн орны төлөөлөгч эсэргүүцэж байсан бол Зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн А.Я. Вышинский түүнийг нь дэмжиж байв. Гэхдээ Зөвлөлтийн ерөнхий прокурор байсан тэрээр энэ баримт бичгийг “чухал биш”  гэж үзэж байлаа.Тэрээр тунхгийг зөрчсөн орнуудыг НҮБ-аас хөөх эсвэл шийтгэх  саналыг сэдэвт оруулах ёстой гэж байсан юм.

“Чухал биш” тэр тунхаг нь дэлхийн II дайныг туулсан шинэ хүн төрөлхтний үзэл суртлын  шинэ заалт нь болж чадсан юм. Тунхаг нь хүчин төгөлдөр олон тооны “чухал” конвенци, гэрээний оюун ухаан нь болж чаджээ.
НҮБ өөрөө чухал түүхэн үүрэг гүйцэтгэсэн Намиби ба Камбожид энэ өдрийг үндэсний баяр болон зарлажээ.

Хүний эрхийн түгээмэл тунхгаас:
“Боолчлол ба боолын наймааг бүхий л төрлөөр нь хориглоно”  (4 зүйл)
“Хэн ч тамлагдах ёсгүй…” (5 зүйл)
“Хүн бүр  улс бүрийнхээ нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчиж, оршин суух газраа сонгох эрхтэй” (13 зүйл,1 заалт)
“Хүн бүр ямар ч орныг түүний тоонд өөрийн орныг орхин гарч, өөрийн эх орондоо эргэн ирэх эрхтэй” (13 зүйл. 2 заалт)
“Хүн бүр иргэн байх эрхтэй “ (15 зүйл)
“Хүн бүр өөрийн орны удирдлагад шууд буюу өөрийн чөлөөтэй сонгосон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. (17 зүйл)
“Хүн бүр ямар нэгэн ялгаваргүйгээр тэгш хөдөлмөртөө тэгш хөлс авах эрхтэй” (23 зүйл)
“Хүн бүр нийгмийн өмнө үүрэг хүлээнэ” (29 зүйл)

Үйл явдал

Нобелийн шагналыг анх удаа гардуулав

1901 он: Нобелийн шагнал ба Медаль гардуулах анхны ёслол болжээ. Шведийн зохион бүтээгч, аж үйлдвэрийн хөрөнгөтөн Альфред Нобель нас барахаасаа нэг жилийн өмнө 1895 онд гэрээслэл бичин өөрийн хөрөнгөөр сан байгуулж, түүний хувиас өмнөх жилүүдэд хүн төрөлхтөнд аль болох их ашиг тус өгсөн хүнийг шагнаж байхаар гэрээсэлсэн байв. Гэрээсийн дагуу хөрөнгийн хувийг таван тэнцүү хувааж, физик, хими, анагаах ба эмнэлэг, уран зохиол, энх тайвны үйл хэрэгт хүн төрөлхтөнд хамгийн чухал хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж байх ёстой байв. 1900 онд шагналыг төлж байх ёстой Нобелийн хороог байгуулжээ.

Хамгийн анхны Нобелийн шагналыг түүнийг нас барсан өдрөөр 1901 оны арванхоёрдугаар сарын 10-нд олгожээ. Уламжлалын дагуу Нобелийн энх тайвны шагналыг Осло хотноо Норвегийн ван ба түүний гэр бүлийнхний байлцаатайгаар Норвегийн Нобелийн хорооны дарга гардуулдаг. Шведийн Стокгольм хотноо Нобелийн бусад салбарын шагналтнуудад шагналыг Шведийн ван гардуулдаг. Нобелийн энх тайвны шагналд нь шагналтны диплом, медаль ба мөнгөний чек ордог ба шагналыг хувь хүмүүс болон байгууллагад олгож болно. Мөн энэ өдрийн орой Стокгольм хотын захиргааны байранд  Шведийн ван ба хатан хаан, хаантны гэр бүл, Нобелийн шагналтнууд, Шведийн Засгийн газрын тэргүүн, рихстагийн дарга, эрдэмтэд ба нийгмийн зүтгэлтнүүдийн оролцсон дайллагатай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж