Гиммлерийн “хүүхэлдэйхэн”

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Гиммлерийн “хүүхэлдэйхэн”

Германд нацистийн гэмт хэрэгтнүүдийг нууцаар дэмждэг бүлэг байгаа тухай Британийн Daily Mail сонинд өгүүлжээ.

«Чимээгүй тусламж» (Stille Hilfe) нэртэй бүлэг 25-40 гишүүнтэй гэнэ. Тэр албан бус хэсгийн лидер нь Генрих Гиммлерийн (Heinrich Himmler) охин Гудрун Бурфиц (Gudrun Burwitz) байгаа гэнэ.

Сүүлийн үед уг бүлэг нь Данийн эрх баригчид 22 еврей ба партизануудыг устгасан гэж буруутгаж байгаа 88 настай Карел Фаберыг (Carel Faber) шилжүүлэхэд саад хийсэн ба Польшид байсан Белжец (Belzec) хорих лагерьт 433 мянган еврей нарыг устгасан гэх хэрэгт буруутгагдаж байгаа 89 настай Самуэль Кунцыг (Samuel Kunz) хамгаалах ажиллагааг санхүүжүүлжээ.
Энэ нууц бүлгийнхэн амралтын өдөр бүр Мюнхены нэгэн нууц газарт цугларч өдгөө Германд нуугдан амьдарч байгаа нацист гэмт хэрэгтнүүдийг дэмжих төлөвлөгөөгөө ярилцдаг гэнэ. Дашрамд дурьдахад, Адольф Гитлер ба түүний байгуулж байсан дэглэмийг илээр магтах нь Германд хориотой. «Чимээгүй тусламж» бүлэг түүнийг шүтдэг бөгөөд амьд үлдсэн дагалдагч нарыг нь дэмжих зорилготой. Бүлгийн гишүүдийн ихэнх нь орчин үеийн неонацист хөдөлгөөнийхөн юм.

Гудрун Бурфиц одоо 81 настай. Тэрээр бүхий л амьдралаа эцгийнхээ дурсгал болон түүнтэй цуг үхлийн лагерь ба СС-ийн тусгай отрядад ажиллаж байсан хүмүүсийг  хамгаалахад зориулж иржээ. Тэрээр эцгийн хайртай охин байсан ба эцэг нь түүнийг “хүүхэлдэйхэн” гэж нэрлэдэг байжээ. Гудрунд албан томилолтоор эцгийгээ даган  яваа олон зураг үлдсэн байдаг.

Сануулахад, Генрих Гиммлер нь Гуравдугаар Рейхын улс төр, цэргийн гол зүтгэлтнүүдийн нэг байсан бөгөөд СС-ийн рейхсфюрер ба Германы Дотоод хэргийн сайд байлаа. Дайны төгсгөлөөр тэр Зөвлөлтийн цэргийнхэнд баригдаад амиа егүүтгэсэн юм.

Энэ жилд Генрих Гиммлерийн (Heinrich Himmler) гэр байсан Вевельзбург (Wewelsburg Castle) шилтгээнд нацизмын түүхийн музейг нээсэн байна. Шилтгээний хонгилын  байранд хорих лагерийн хоригдлууд асар том хас тэмдгийг Гиммлерийн тушаалаар хийсэн ба тэнд СС-ийн баатруудыг  оршуулах ёстой байжээ. Өөр нэг газар СС-ийн «рыцариудад» зориулан Артур хааны домгийн дагуу Дугуй ширээний хэлбэрээр 12 багана босгосон мөнхийн галын дугуй талбайг барьж байв.

Нацизмын музей нь хүмүүст тэр хөдөлгөөний аймшигт үр дагаврыг харуулах ёстой байсан гэнэ. Гэхдээ түүнийг шүүмжлэгчид хэт баруун неонацистуудын даяанчлалыг тэнд гаргана гэсэн санаагаар түүний эсрэг байгаа билээ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж