
Энэ зураг нь “Адреналин” гэх ангилалд ялжээ. Гэрэл зурагчны яриагаар тэр зургийг Голд-Кост хотын далайн эргийн орчимд авсан байна. Гол төлөв далайн зураг авдаг Райт уралдааны тэргүүн байрны 10 мянган фунт стерлингийн шагналыг хүртлээ.
“Хөрөг” ангилалд Польшийн гэрэл зурагчин Анна Боднарийн “Альдоны түүх” зураг, “Аялал” ангилалд Малайзийн Камарулзаман Руссалийн “Далай дахь амьдрал” зургууд шалгарчээ. Энэ жилийн уралдаанд 10 ангиллаар дэлхийн гэрэл зурагчдын 114 мянган зураг өрсөлдсөн байна.
Ш.Самбуу