Замын цагдаагийн газар нээлттэй ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийн газар нээлттэй ажиллана

Замын цагдаагийн газрын нээлттэй хаалганы өдөр маргааш буюу дөрөвдүгээр сарын 2- нд болно. Өдрийн турш ЗЦГ-ын холбогдох алба хаагчид ирсэн хүмүүсийн сонирхсон асуудлаар санал солилцон зөвөлгөө өгөхөөс гадна өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч ажиллах юм байна.

 Ту­хайлбал, жо­лооны үнэм­лэ­хээ хаясан, үрэг­­дүүлсэн бол яаж авах, ямар бичиг баримт бүрдүүлэх, төв замын зөв­шөөрөл ямар журмаар авах, хэ­дэн төгрөг төлдөг, зам тээврийн осол хэрэгт холбогдсон бол хаана хандах зэрэг хуулийн зөвөлгөөг ч өгөх аж.

Энэ өдөр зөвхөн Замын цагдаагийн газарт өөрийн биеэр ирэхээс гадна цахим хуудас, радиогоор өөрийнхөө санал хүсэлт, сонирхсон асуултандаа хариу авах боломжтой аж.  Тодруулбал,  www.stop.mn хаягаар болон “Авто радио” 96.3 радиогийн 96009393 дугаарын утсаар холбогдох боломжтой.Мөн энэ өдөр Замын цагдаагийн газрын хэлтэс тасгийн дарга нар “Авто радио” 96.3 радиогоор нэвтрүүлэгт оролцож өөрсдийнхөө ажил үйлчилгээний талаар дэлгэнгүй ярьж, иргэдтэй шууд утсаар холбогдох юм.

Х.Хангал
      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж