Тухайлбал, жолооны үнэмлэхээ хаясан, үрэгдүүлсэн бол яаж авах, ямар бичиг баримт бүрдүүлэх, төв замын зөвшөөрөл ямар журмаар авах, хэдэн төгрөг төлдөг, зам тээврийн осол хэрэгт холбогдсон бол хаана хандах зэрэг хуулийн зөвөлгөөг ч өгөх аж.
Энэ өдөр зөвхөн Замын цагдаагийн газарт өөрийн биеэр ирэхээс гадна цахим хуудас, радиогоор өөрийнхөө санал хүсэлт, сонирхсон асуултандаа хариу авах боломжтой аж. Тодруулбал, www.stop.mn хаягаар болон “Авто радио” 96.3 радиогийн 96009393 дугаарын утсаар холбогдох боломжтой.Мөн энэ өдөр Замын цагдаагийн газрын хэлтэс тасгийн дарга нар “Авто радио” 96.3 радиогоор нэвтрүүлэгт оролцож өөрсдийнхөө ажил үйлчилгээний талаар дэлгэнгүй ярьж, иргэдтэй шууд утсаар холбогдох юм.
Х.Хангал