AutoCAD–ийг iPad дээр ажиллуулж болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

AutoCAD–ийг iPad дээр ажиллуулж болох уу?

Мэдээж ингэж гарчиг тавьсан учраас
болох нь тодорхой. Гэхдээ шууд л уг төхөөрөмжүүд дээр ажиллуулна гэвэл
хүч чадал нь хүрэхгүй. Компьютер Таймс сэтгүүлд өмнө нь OnLive хэмээх
үйлчилгээний талаар нийтлэл гарч байсан билээ.
Уг үйлчилгээ нь үүлэн
тооцооллын технологийг ашиглан одоогоор тоглоом тоглох үйлчилгээг
үзүүлж байгаа. Тэгвэл уг үйлчилгээг санаачлагч Стив Перлман удахгүй
мэргэжлийн түвшний програмууд дээр наад захын бага үзүүлэлттэй компьютер
ноутбүүк, эсвэл бүх таблет дээрээ ажиллаж болох боломжтой үйлчилгээг
хэрэглэгчдэд санал болгохоор шийдсэн тухайгаа 2 хоногийн өмнө мэдэгджээ.
Тэр ARM CPU-тай iPad гэх мэтийн таблетууд дээр Windows 7 үйлдлийн
системийг ажиллуулж түүндээ 3D график дизайны Maya гэх мэт програмыг
ажиллуулж сонирхуулсан байна.

Програмуудын хувьд latency тэдний
гаралтад тоглоом шиг чухал нөлөөлөхгүй учраас үйлчилгээнд нэвтрээд
хүмүүс хэрэглэхэд илүү хялбар, сэтгэл ханамжтай байх болно гэж тэр
мэдэгджээ.

OnLive болон түүнтэй адил төрлийн үүлэн тооцооллыг
ашигладаг үйлчилгээнүүдийн хувьд хэрэглэгчид чанартай, latency багатай,
хурдтай интернэттэй, сервертэй ойр байх л шаардлагатай. Тэртээ тэргүй
интернэтийн хурд жил ирэх тусам л ихэсч байгаа учраас удахгүй л өргөн
хэрэглээд эхэлнэ дээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж