Өнөөдөр хүний эрхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хүний эрхийн өдөр

1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 сарын 10-ний өдрийг олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэхийг уриалжээ. Өнгөрсөн жил хүний эрхийн өдрийг дэлхийн өнцөг булан бүрт “Ялгааг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхахыг зогсооё” уриан дор тэмдэглэхийн зэрэгцээ ялгаварлан гадуурхахыг таслан зогсооход чиглэсэн бүтээлч ажил, санал санаачлагыг 2010 оны турш авч хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Хүний эрхийн өдрийг манайд Ардчилсан хувьсгалын баярын өдөртэй хамтатган тэмдэглэх болсон бөгөөд хүний эрхийн хэрэгжилттэй холбоотой олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион явуулах юм. Тухайлбал энэ өдрийн арга хэмжээний нээлт болон  “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо” чуулга уулзалт “Чингэс” зочид буудлын хурлын танхимд эхэлж байна. 
 

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж