Долоо хоногийн зурхай: 2010.12.13-2010.12.19

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай: 2010.12.13-2010.12.19

Долоо хоногийн эхэн ачаалал ихтэй, харин сүүлчээр нь дотоод сэтгэлгээгээ сайн сонс

Aries-Хонь, 21.03-19.04
Өөрийн сонирхлыг хамгаалахдаа та эхний өдрүүдэд өндөр эрч хүчтэй байна. Ямар ч ажлын төгсгөлийг үзэхээр зүтгэх болно. Карьер хөөгчдөд энэ хугацаа хүндхэн. Долоо хоногийнхоо сүүлчээр аян замд гарч зугаалахад тааламжтай. Таны далдын үзэгдэл юмсыг сонирхох шохоорол энэ цагаар улам нэмэгдэнэ. Харин таны сайн мууг ялгах чадвар нэлээдгүй суларсан байх бололтой.

Taurus-үхэр, 20.04-20.05
Та эхний өдрүүдэд суралцах хандлага сайтай болсон байх нь. Мэдлэгийн хэрээг тэлэх, шинийг мэдэх сонирхол нэмэгдэх ажээ. Аялан жуулчлах хүсэл ихэснэ.  Хугацааны сүүлчээр найз нөхөд ба санаа нэгтнүүдтэйгээ харьцахад хүнд байж болох магадлалтай. Та эдгээр хүмүүстэй харилцахдаа гэнэ бөгөөд яарсан үйлдэл гаргаж магадгүйг анхаар. Баяр дөхөж байхад энэ нь илүү хэрэг юм.

Gemini-Ихэр, 21.05-21.06
Та их л шийдэмгий зүрх зоригтой долоо хоногийг эхэлж байх чинь. Та бодит эрсдэлийн эрмэг дээр сэтгэлийн хөөрлийг амсмаар байна уу? Энэ хэд хоногт болгоомжтой байх хэрэгтэй. Сүүлийн хэдэн хоногт  таны тэр түрэмгийлэл гэр орон эсвэл ажил дээр чинь илэрнэ. Энэ цаг бол ямар нэгэн баяр цэнгэлд орох үе биш. Мөн олон нийтийн ажилд ч оролцоод хэрэггүй.

Cancer-Мэлхий, 22.06-22.07
Эхний хоногуудад танд хувийн санаачлага гаргах боломж ирэхгүй. Гэр бүлийн эсвэл ажил  хэргийн хамтрагч чинь таныг ам ангайлгахгүйгээр удирдаад явна. Танд тэвчээр заан энэ хугацааг өнгөртөл хүлээх хэрэг гарлаа. Долоо хоногийн сүүл тийш танд ажлын хариуцлага нэмэгдэнэ.  Тогтмол ажлаас гадна  туслах чанарын ажил ч танаас хүч хөдөлмөр шаардах болно.

Leo-Арслан, 23.07-22.08
Эхний хэдэн хоногт та гэр орон, ажил албандаа, ядаргаатай харагдмаар журам дэглэмээ тогтоож ирэх нь. Мөн та өөрийн орчиндоо тав тух  үүсгэхээр хүчин зүтгэлээ дайчлах болно.  Үүнийхээ төлөө хамт олонтойгоо сөргөлдөөд авч болох юм. Таны зааврыг тэр болгон хүлээн авахгүй. Сүүлийн хоногуудад та орчиндоо  нөлөөлөх, тэднээс магтаал авах гэсэн эрмэлзэлтэй байх болно.

Virgo-Охин, 23.08-22.09
Хугацааны эхээр таны уран бүтээлийн ундраа их байх ажээ. Энэ ордын хайрын талдаа байдаг хүмүүс зугаа цэнгэл хөөх хүсэл ихтэй байна. Харин таны шулуухан зүтгээд байгаа нь  хүмүүст тэр болгон таалагдахгүй. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд гэр бүл, ойр дотныхонтойгоо маргаантай байх бололтой. Баяр дөхөөд бэлтгэл их учраас л та илүүдэл эрчээ өөрийнхөндөө гаргаад байна уу?

Libra-Жинлүүр, 23.09-23.10
Эхний гурав хоногт та тэр чигтээ гэр бүлдээ хандсан байх  аж. Танд бол гэрт хэн толгойлогч вэ гэсэн асуудал чухал болоод байх шиг. За энэ яахав, болж бүтнэ биз. Хугацааны эцсээр танд мэдээлэл авах, солилцох эсвэл ярьж суух сонирхол давамгайлах бололтой. Танаас гэнэтхэн л олон хүн зөвлөгөө авах гээд байж магадгүй. Мөн энэ үеэр ийш, тийш яваад хэрэггүй.

Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Ихээхэн ачааалалтайгаар долоо хоног чинь эхэлж байна. Танд замд гарах хэрэг гарч магадгүй. Хамаатан саданд ч та хэрэгтэй болж байна. Өөрт чинь шинэ мэдлэг хайх хүсэл нэмэгджээ. Долоо хоногийн хоёрдугаар хагаст та  ховор нандин, үнэтэй эдлэлтэй болох сонирхолд хөтлөгдсөн байна. Энэ үеэр та олны өмнө гялалзаж, анхаарлын төвд байх хүсэл ихтэй болно.

Sagittarius-Нум, 23.11-21.12
Хөрөнгө, мөнгөний асуудал шийдэх сонирхол эхний өдрүүдэд ихэссэн байх бөгөөд та мөнгөтэй болохын тулд   түр зуурын өөр ажил хийсэн ч бэлэн байна.  Бас зарлага их байх учир зүтгэл чинь талаар өнгөрөх магадлал бий. Хоёрдугаар хагаст та шийдвэрээ гүйцээхдээ улам ч шийдэмгий, тууштай болсон байх нь. Гэхдээ бусдыг үе үе сонсож байхгүй бол асуудал хурцдах хандлагатай.

Capricorn-Матар, 22.12-19.01
Долоо хоногийн эхний хугацаанд та зөвхөн өөрийн авьяас чадварт найдан үүссэн асуудлыг зохицуулна. Энэ цагаар өөрийн үйлдлээ дүгнэж, цэгнэхэд бас сайн. Та хангалтай хэмжээгээр өөртөө шүүмжлэлтэй хандах учраас тэр нь эерэг нөлөөтэй. Хугацааны эцсийн хоногуудад та бага зэрэг ядарсан байх учир амрах нь нэн ялангуяа баярын энэ өдрүүдэд танд сайн нөлөөтэй.

Aquarius-Бумба, 20.01-18.02
Эхний хагаст судалгаа, шинжилгээний ажилтай бумбынханд ажил, мэргэжил таашаал авчирна. Та чөлөөтэй байж чадахгүй учраас тэр нь саадтай байж магадгүй. Хугацааны сүүлийн хоногуудад та зардлаа багасгаж тооцоонд орох хэрэгтэй. Баяр ёслолд их зарлага гаргаад хэрэггүй биз дээ. Зарлага дандаа хийхэд бодит мөнгө хангалтгүй байдгийг сана. Эрүүл мэндээ бас бодох хэрэгтэй.

Pisces-Загас,19.02-20.03
Долоо хоног ерөнхийдөө яаруу сандруу өнгөрнө. Эхний өдрүүдэд үүний улмаас та хуучин найз нартайгаа муудалцахыг үгүйсгэхгүй. Шинэ найз нар гарч ирээд танд сонирхолтой байж болно. Энэ бол өнгөцхөн хэрэг юм. Сүүлийн өдрүүдэд дарга эсвэл нэлээд нөлөөтэй хүнтэй сөргөлдөх хандлага байж магадгүй. Та  бас  амрах талаа анзаарах хэрэгтэй болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж