
Эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийдэг нэгдүгээр амаржих газарт өдөрт 4-5, долоо хоногт 20-25 эмэгтэй мэс засал хийлгэдэг байна. Тус эмнэлэгт умайн хавдар, хэвлийн архаг өвдөлт, өндгөвчний уйланхай, үргvйдэл, хэвлийн наалдац салгац, умай авах зэрэг эмэгтэйчүүдийн олон төрлийн өвчнийг оношилж, эмчлэх боломжтой болжээ. Учир нь тус эмнэлэгийнхэнд дээрх өвчнийг оношлох, багаж мэс ажилбарыг өндөр төвшинд өвчтөнд зовиур багатай хийдэг дурангийн аппарат, багажийг хүлээлгэн өгчээ. Уг багажаар олгой, цөс, бөөр болон чих, хамар, хоолойн мэс ажилбарт ашиглах боломжтой аж. Дурангийн багаж 100-150 мянган еврогийн өртөгтэй бөгөөд мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийх гэнэ. Гэхдээ ирэх оноос төлбөртэй болох бөгөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөг иргэн 160 орчим мянган төгрөгөөр уг хагалгааг хийлгэх юм байна.
П.Наран