Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тойм

-09.00 цагаас Үндэсний статистикийн хорооноос “Хосолмол түншлэлийн уулзалт”-ыг Улаанбаатар зочид буудлын Хархорум хурлын зааланд зохионо. Мөн 14.30 цагаас  11 сарын нийгэм, эдийн засгийн байдлаар  өөрийн байрандаа танилцуулга хийнэ.

– 10 цагаас Ж.Батмөнх агсаны хөшөөнд МАН намын удирдлагууд, Засгийн газрын гишүүд болон түүний ар гэрийнхэн цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

-10 цагаас “Чингис” зочид буудлын хурлын танхимд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо”  чуулга уулзалт болно. 

– 11 цагаас МХЕГ –ын  дөрвөн давхрын  402 тоотод Сургууль, цэцэрлэгийн барилгын чанарын талаар шалгалт хийсэн дүнг  мэдээлнэ.

-15 цагаас Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан дүүргийн соёлын ордонд иргэддээ 2010 оны ажлын тайлангаа тавина

-Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээнүүд

14 цагаас Төрийн ордны их танхимд Ардчилсан хувьсгалын баярт зориулсан хүндэтгэлийн хурал,

15 цагаас Монгол бөхийн өргөөнд Ардчилсан хувьсгалын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан,

21 цагаас Ардчилсан хувьсгалын баярт зориулсан Ёслолын буудлага болно
Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагаас Монголын менежментийн холбоо, УДЭТ, ХААИС-иас улсын менежментийн олимпиад болон менежментийн шилдэг тэнхим, шилдэг багш шалгаруулах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагаас ЭБЭХЯ, БОАЖЯ, Нийслэлийн агаарын чанарын алба, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, тус төслийн олон нийтийн харилцаа, нийгмийн маркетингийн хариуцан гүйцэтгэгч “Солид линкс” компани хамтран зохион байгуулах “Цэвэр агаар-эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн 2010” олон улсын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.

14.00 цагаас Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

15.00 цагаас NBA-гийн тамирчид Монголын лиг-т оролцох болсон талаар сагсан бөмбөгийн “Авотар” багаас мэдээлэл хийнэ.

-19 цагаас Иргэний нийгмийн байгууллагуудын PARTY арга хэмжээ ”Наполеон”  ресторанд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70110355 утас болон info@monfemnet.org. хаягаар авах боломжтой гэнэ.

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж