Н.Хатанбаатарын ялыг хөнгөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Н.Хатанбаатарын ялыг хөнгөрүүлжээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 12 дугаар сарын 9-ний өдөр болж, ялын дээд хэмжээтэй 3 хэргийг хянан хэлэлцэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д  заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг билээ. Хуралдаанаар Н.Хатанбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгожээ. Н.Хатанбаатар нь 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд өс хонзонгийн болон шунахайн сэдэлтээр 64 настай Б, 55 настай У нарыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүзүү хоолойг нь хутгаар хэрчиж, цээжинд нь хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж