
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар өнөөдөр ”хилчдийн” гэх тодотголтой хэргийг хянан хэлэлцээд Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах, Р.Энхжаргалд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв. Дээрх байлдагчид Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах хилийн дугаар ангийн хилийн харуулын байранд үүрэг гүйцэтгэж байхдаа 2009 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө дарга нараа буудан нийтдээ 3 хүний амь хөнөөж, 2 хүнийг алахыг завдаж, 7 хүнийг барьцаалсан хэргийг үйлдсэн билээ.
Н.Түвшин