Дэлхий нийтээр 2010 оны дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Хотжилт –эрүүл мэндийн асуудлууд “ сэдвийн дор тэмдэглэн “1000 хот 1000 амьдрал “ аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд дэлхийн хотууд эрүүл мэндийн өдрийг дөрөвдүгээр сарын 7-11-ний өдөр тэмдэглэн өнгөрөөх юм. Дэлхий нийтээрээ нэгэн зэрэг төв талбай , цэцэрлэгт хүрээлэндээ өдөрлөг зохион байгуулж авто замын хөдөлгөөнийг хэсэгчилэн зогсоох , их цэвэрлэгээний ажил өрнүүлэх зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах юм. Мянган хотыг хамарсан энэхүү дэлхий нийтийн үйл ажиллагаа нь оршин суугчдын сайн сайхан байдал , хүмүүсийн бие бялдар сэтгэл санаа , гадаад орчны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх юм. Дэлхийн хотууд олон санаачлагыг өрнүүлж энэ долоо хоногийн амралтын өдөр бүр олон нийтийг хамарсан олон ажил хийх гэнэ.
Ө.Чинзориг хот