Арета Франклин хорт хавдраар өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Арета Франклин хорт хавдраар өвчилжээ

Америкийн нэрт дуучин, төгөлдөр хуурч, хар арьстан дуучдын хатан хаан
хэмээгддэг Арета Франклин
хэдэн сарын өмнөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа
хийлгэсэн юм. Тэрбээр ямар өвчнөөр өвчилсөн тухайгаа нууцалж байсан ч өчигдөр
энэхүү нууц нь ил боллоо.

Өдгөө 68 настай алдарт дуучин нойр булчирхайн хорт
хавдраар өвчилжээ. Хэдийгээр хагалгаа тун амжилттай болсон ч эмч нарын зүгээс нэг
жилийн нас үлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр шүтэн бишрэгчиддээ удахгүй
эдгэрнэ хэмээн амлаж, өөдрөгөөр хүнд өвчинтэйгээ тэмцэж байна.

Тэрбээр грэммийн шагналыг 20 удаа хүртэж, олон сайхан хит
дуунуудаараа үзэгчдийг сэтгэл зүрхийг эзэмдэж чадсан дуучин юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж